Бүртгүүлээгүй юу? Энд дарж бүртгүүлнэ үү.
Нууц үгээ мартсан уу? Энд дарж шинэчилэнэ үү.
|
|
| FireFox - Хамгийн Шилдэг Хөтөч |
|
| GMobile Бүх Утасруу Ярьдаг Боллоо |
|
|
Та бүхэнд манай сайт болон энэхүү мэдээлэл, кино таалагдаж байгаа бол бидэнд урам өгөн сэтгэгдэлээ бичиж бас GOOGLE СУРТАЧИЛГАА хэсэгт байгаа суртачилгаан дээр манайд орох болгондоо нэг дарж байхыг танаас хүсье. Бид өдөр бүхэн шинэ хошин тоглолт, инээдмийн кино болон тоглоом программ нэмж та бүхэнд хүргэж байх болно. |
|
|
Аргын тооллын: |
2010.3.10 Лхагва гараг
|
|
Билгийн тооллын: |
25. Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр
|
|
Наран ургах шингэх: |
07.22-18.40
|
|
Үс засуулбал: |
Нүд бүрэлзэн улцайна
|
|
Барилдлага: |
Рашаан
|
|
Шүтэн барилдлага: |
Төрөн түгэхүй
|
|
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
|
| | |
|
|
Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Хонь (3/21-4/19) |
3 сарын 10. Лхагва гариг. Үнэнч шударга итгэлтэй чайдвартай хүмүүс бүх хүчээ дайчлан хэн болохоо харуулсанаар нэрд гарна. Та бусдын доог тохуу болж болзошгүй учраас санамсаргүй тааралдсан хүмүүст бүү итгэ. Хаана ажиллаж байгаагаас үл шалтгаалан мөнгө санхүүгийн хувьд энэ үе их таатай байна. Энэ бүхний гол шалтгаан таны идэвх чармайлтад оршино. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Үхэр (4/20-5/20) |
3 сарын 10. Лхагва гариг. Ажлын чадвар сайжирч, чухал ажлуудаа ёсоор нь болгоно. Анхаарал, төвлөрөл, сахилга бат, зохион байгуулалтаа сайжруул. Эрэгтэйчүүд чухал асуудал шийдэж чадна. Эмэгтэйчүүд өөрийн түнштэйгээ анхааралтай харьцаж төлөвлөгөөгөө эргэн харахгүй бол алдаа тань гэнэтийн зардал, тулгамдсан асуудлуудтай учруулж болзошгүй. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Хамтатгах (5/21-6/21) |
3 сарын 10. Лхагва гариг. Одод таны нэр нөлөө өсөхөд нөлөөлж байна. Шинэ сонирхолтой санаа, төлөвлөгөө гарч ирнэ. Хийж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, түргэн итгэлтэйгээр ажиллагтун. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Мэлхий (6/22-7/22) |
3 сарын 10. Лхагва гариг. Өнөөдөр та уур хурмээр олон ааш гаргах боловч бусдад туслах сайхан сэтгэлтэй хэвээр байна. Бусдыг үргэлж шүүмжлэх хэрэггүй. Ажил хэрэгтээ уйгагүй харилцаандаа анхааралтай, уян хатан байвал хамтын ажил уйлс бүтэмжтэй болно. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Арслан (7/23-8/22) |
3 сарын 10. Лхагва гариг. Өнөөдөр таны өөрөө өөртөө итгэх ер бусын итгэл, бусдад итгэх итгэлтэй хослон түүнийг урам хугарахад хүргэнэ. Таны заналт дайсан нь үг үйлдэл бүрээ цэгнэдэг хуучинсаг үзэлтай хүмүүс байх болно. Хэрвээ та хүмүүст итгэдэгтүй бол тэдэнтэй нягт хамтран ажиллаад хэрэгтүй. Таны уур уцаарыг хүргэж сэтгэл санааны тайван байдлыг алдагдуулдаг хүмүүсээс зайлсхий. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Охин (8/23-9/22) |
3 сарын 10. Лхагва гариг. Энэ өдөр таны байгалиас заяасан мэдрэмж өндөр байна. Уран зураг, хөгжим, утга зохиол, боловсрол, нийгмийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна сонирхолтой уулзалт, хүмүүстэй танилцах, урлагийн бүтээл, хуучны эд зүйлс худалдан авах зэрэг үйл явдлууд таныг хүлээж байна. Уран бүтээлийн хувьд өөрийгөө хөжүүлэх тохиромтой цаг мөч. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Жинлүүр (9/23-10/22) |
3 сарын 10. Лхагва гариг. Таныг амьдралд хайртай байр суурь эргэн тойрнынхонд юуны өмнө гэр бүлийнхэнд чинь нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ биеийн тамираар хичээллэж, аяллаар хамтдаа явбал тохиромжтой. Хэрэв та өөртөө итгэвэл бусад зүйлээс үл шалтгаалан ажлынхаа оргилд хүрнэ. Магадгүй татварын алба, хандиа ба том өрүүдийг төлөх хэрэгтэй болно. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Хилэнц (10/23-11/21) |
3 сарын 10. Лхагва гариг. Дархлаа буурч, хатгалгаа авч магадгүй өдөр. Иллэг хийлгэх, ууранд орох, арьсаа цэвэрлэхийг зөвлөе. Харин бага унт. Энэ өдөр өвчин тусвал түүнийг эмчлэхдээ болгоомжтой бай. Учир нь өвчний явц таамаглах аргагүй байна. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Нум (11/22-12/21) |
3 сарын 10. Лхагва гариг. Карьер ба удирдлагатайгаа харилцах харьцаа таны хувьд маш чухал байна. Үүнээс нэр хүнд, санхүүгийн байдал тань хамаарна. Хүнд сурталтай тэмцэхэд хэцүү байна. Гэвч тэдний тавьсан элдэв хязгаарлалтууд таны ажилд саад тотгор болно. Мэдээлэл ямар чухал болохыг анхааралдаа ав. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Матар (12/22-1/19) |
3 сарын 10. Лхагва гариг. Итгэл найдвар, үнэнч шударга байдал давамгайлсан өдөр. Зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч танд хүнд үед найдаж болно. Биелэгдэшгүй амлалт бүү өг. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Хумх (1/20-2/18) |
3 сарын 10. Лхагва гариг. Эргэлзээ, үг итгэлцэл, хардалт төрж магадгүй. Чухал шийдвэр гаргаж, гэрээнд гарын үсэг зурж болохгүй. Гэрийн ажлаа л хий. Үе мөч, нуруу өвдөж болзошгүй. Хүүхдүүдэд өвчин тусч болзошгүй. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчидрүүгээ анхаарлаа сарниулж хэрэггүй. Учрах бэрхшээлээс бүү ай. Хайр сэтгэл, уран бүтээл, ажил дээр таныг амжилт хүлээж байна. |
| Лхагва, 2010 оны 3-р сарын 10 (Өнөөдөр) Загас (2/19-3/20) |
3 сарын 10. Лхагва гараг. Хардалт хийгээд төрөл садны үгнээс таагүй харилцаа үүсч хэрүүл маргаан гарч болзошгүй. Ойр дотны хүмүүсийнхээ тэвчээрийг бүү бар. Амьсгалын эрхтэн, уушигны өвчин хөдөрж магадгүй. Биеийн тамирын дасгал хийх, олонтой харьцах, идэвхтэй ажиллаж зугаацахад таатай өдөр |
|
|
|
|
|
|
|
FUCK THAT MONGOLIAN TOP WEB SITE RANKS, I DONT CARE NOW |
|