Энэ жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн алдар цолтой 512 бөх барилдаж байна. Хүчит бөхийн барилдааны 1-ын даваа эхлэхээс өмнө МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, улсын баяр наадамд 6 удаа түрүүлсэн дархан аварга Ж.Мөнхбат, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин улсын баяр наадамд 4 түрүүлсэн Д.Цэрэнтогтох аварга, Төв аймгийн сэргэлэн сумын харъяат МУ-ын гавъяат тамирчин, баяр наадамд 3 удаа түрүүлсэн даян аварга А.Сүхбат нар төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн бөхийн барилдаанд 4 улсын арслан, 4 улсын гарьд, 12 улсын заан нарын улсын цолтой 87 хүчтэн, аймаг цэргийн арслан 69, заан 22, харцага начингууд 21 нийт 199 цолтой бөх барилдаж буй. Сонирхолтой нь Монгол Улсын гавъяат тамирчин, далай аварга Г.Өсөхбаяр, МУ-ын гавъяат тамирчин, улсын аварга О.Балжинням нарын хоёрхон аварга зодоглож буйгаараа онцлог юм. Өнөөдөр бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өндөрлөсөн бөгөөд далай аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд П.Сүхбат, заан Б.Ганбат нарын хүчтэнүүд учраагаа төвөггүйхэн даваад байна. Бөх сонирхогчдын таамаглан, ярилцаж буйгаар 3-ын даваанаас эхлээд л залуучууд хоорондоо таарсан, “гал ассан” жинхэнэ үзүүштэй барилдаан олон гарах төлөвтэй.
Б.Саруул

Улсын гарьд “Том” П.Сүхбат

Хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Цэрэнтогтох

Монгол улсын далай аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр


Монгол улсын арслан Х.Мөнхбаатар өнгөтэй байна

Монгол улсын заан Д.Хишигдорж

Улсын заан Б.Ганбатыг түрүүлнэ хэмээн бөх сонирхогчид найдаж буй

Өсөхөө аварга нэг даваад явж буй нь


Хүүхдийн барилдааны хүчтэнүүд

Улсын заан Д.Бумбаяр

Далай аварга А.Сүхбат барилдааны өмнөхөн “Авилга, найрааг зогсооё” гэсэн уриалга бүхий самбар өргөв
Фото зургийг : Б.Батгэрэл
sonin.mn